Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу бүгд халдваргүй гарчээ

2020-03-13 127

COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.

Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.

Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд түрүүчээсээ тодорхой болсон.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр “2020 оны гуравдугаар сарын 10-нд шинэ коронавирусний халдвар авсан ирэнтэй ойрын нэгдүгээр зэргийн хавьталд орсон 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Урьдчилсан байдлаар 23 иргэний лабораторийн хариу гарсан. Эдгээр иргэдээс шинэ коронавирусний халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өгч байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Франц иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа” гэлээ.

Эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгах юм.

Холбоотой мэдээ