Оросын татварынхан Монголын хүргэн Стивен Сигалын дансыг битүүмжилжээ

2020-03-12 199

Оросын татварын алба өнгөрсөн 2-р сарын 29-нд Холливудын од бөгөөд 2016 онд Оросын иргэншилийг авсан Стивен Сигалын дансыг битүүмжилжээ. Энэ битүүмжлэл нь Оросын нутаг дэвсгэрт байх банкууд дахь алдарт жүжигчний дансуудад хамаарчээ. Хүргэн хүү Стивен Сигал нь 2019 оны орлогийн тайлан тооцоог татварын албатай одоо болтол хийгээгүй гэнэ. Энэ тухай өмгөөлөгч болон эхнэрээр нь дамжуулан олонтоо сануулж мэдэгдсэн ч Оросын татварын албыг ийнхүү “үл ойшоожээ”. Үнэндээ хүргэн хүү нь санхүүгийн ихээхэн хүндрэлтэй яваа аж. Сарын өмнөхөн Америкийн татварын албанд 375 мянган долларын төлбөр торгууль төлөхөөр болсон. Үүнийг төлж барагдуулаагүй байхад хоёрдахь эх орон нь болох Орос татвараа нэхэж гарчээ. Ийнхүү Америкд ад үзэгдэж Оросд гадуурхагдсан Стивэн Сигалд наашаа гэх улс эхнэрийх нь нутаг л болж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад Оросын иргэний үнэмлэх дээр манай хүргэнийг “Стивен Сэмюэлович Сигал” гэж бичсэн байдаг.

 

Эх сурвалж : https://www.gazeta.ru/culture/news/2020/03/12/n_14148271.shtml

Холбоотой мэдээ