Боловсролын зээлийн сангаас хүүхдээ сургаад, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ алга болсон албан тушаалтнууд

2019-09-18 187

Засгийн газраас саяхан Боловсролын зээлийн сангаас 13 мянга орчим дипломыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь зөвхөн дотоодын их, дээд сургууль төгсөгчдөд хамаарах  юм. Зээлийн хэмжээ 500 мянгаас 1 сая хүртлэх төгрөгийн хооронд багтаж байгаа гэдгийг салбарын сайд нь онцолсон билээ.

Боловсролын зээлийн сангаар суралцсан иргэд эдүгээ улс эх орондоо ажиллаж буй, нийгмийн даатгал төлж байгаа гэх шалтгаанаар чөлөөлөх үндэслэлтэй гэж Засгийн газраас үзсэн юм. Үүнтэй зэрэгцээд гадаадын их дээд сургуулиудад Боловсролын зээлийн сангийн шугмаар суралцаад, зээлээ төлөхгүй  алга болсон  улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, тэдгээрийн  хамаарал бүхий этгээдүүдийн асуудал анхаарал татаж байгаа юм.

Тиймээс Боловсролын зээлийн сангаар суралцаад, зээлээ төлөөгүй алга болсон улс төрийн нөлөө бүхий  эрхмүүд, тэдгээрийн хамаарал бүхий иргэдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд,

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАНЫ ХҮҮХДҮҮД АРНА, ГАЛИЯ:

  • 2004 онд АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл авсан ч ТӨЛӨӨГҮЙ
  • 2004 онд Английн худалдааны их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ АНХБАЯР

  • 2004 онд 34,000 ам.долларын зээлийг боловсролын сангаас авч Шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцсан ч өнөөдрийг хүртэл зээлээ ТӨЛӨӨГҮЙ

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ХҮҮ Л.МӨНХДЭМБЭРЭЛ:

  • 2009 онд 32,000 ам.долларын тэтгэлэг авч япон улсад Ази номхон далайн их сургуульд суралцсан

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮ Э.ЗОЛБОО:

  • 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл

УИХ-ЫН ГИШҮҮН, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙН ОХИН Б.ОЮУНБИЛЭГ

  • 2003 онд Канад Улсын Ватерлоо их сургуульд суралцахаар 32.000 ам.долларын зээл авсан ч ТӨЛӨӨГҮЙ

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫН ГУРВАН ДҮҮ

  • Сангажавын Баярхишиг, Баярбат, Баярмаа нар тус бүр 32.000 ам. долларын зээл авсан. Үүнээс С.Баярхишиг ТӨЛӨӨГҮЙ

-“АЛТЖИН #8221; -ГИЙН ХҮҮ ЭДАУРД СҮРЭН

  • 2001 онд Англи улсад суралцахаар 16.000 ам.долларын зээлийг авсан ТӨЛӨӨГҮЙ

УИХ-ЫН ДАРГА АСАН С.ДЭМБЭРЭЛИЙН ОХИН Д.НЯМЦЭРЭН

  • 2001 онд АНУ-д суралцахаар 18.000 ам.долларын тэтгэлэг авсан ч ТӨЛӨӨГҮЙ

Гадаадын их, дээд сургуульд сурахаар зээл авсан 1.860 орчим оюутан байгаагаас 179 нь Боловсролын зээлийн сангийн бүртгэлд байдаггүй байна. Эдгээр 179 иргэний зээлийн үлдэгдэл болох 4.5 сая долларын авлага үүссэн. Гол нь, өрөө төлөөгүй байгаа иргэд дунд өнөөгийн улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд багтаж байгаа нь анхаарал татдаг билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ