МУГЖ Г.Ариунбаатарыг номхотгосон бүсгүй

2020-03-12 713

МУГЖ Г.Ариунбаатар нэгэн хэсэг хэвлэлийн нүүр хуудсыг “сахилгагүйтсэн” мэдээгээрээ мөн ч их чимсэн. Харин тэр одоо бараг л гэгээрчээ.
Түүнийг “гэгээрлийн зам”-д хөтөлсөн хүн бол жүжигчин Б.Баярмаа.

“Ийм нэгэн дурлал” уран сайхны киноны Бүжингийн дүрээр анх олонд танигдаж, нэгэн хэсэг кино болгонд шилэгдэж, нэлээд олон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж амжсан Б.Баярмаа өдгөө дуучин Г.Ариунбаатарын “өрхийг татаж, галыг манаж” дөрвөн жилийг ардаа үджээ.

Тэрээр өмнө нөхрөөсөө гурван охинтой ч, Г.Ариунбаатарт жил дараалан хоёр хүү төрүүлж өгсөн. Тэдний хамтын амьдрал эхэлснээс хойш дуучин залуугийн хормой хотны яриа намжсан гэхэд болно.

Өдгөө энэ гэр бүлээс уран бүтээл нь гялалзаж яваа хүн бол ганцхан Г.Ариунбаатар.

Ямартаа ч,тэдний хайр дурлал, амьдрал ийм л үнэ цэнэтэй байжээ. Эр хүн эхнэрээ зөв сонговол зүг, зүсээ олоод супэр амьдардаг юм байна.

Холбоотой мэдээ