Коронавирусыг архи устгадаг цуурхлаас болж Иранд 44 хүн архины хордлогооор амиа алджээ

2020-03-11 219

Тус улсад өндөр хурдацтай тархаж байгаа коронавирусын халдвраас болж архи өвчин үүсгэгч нянг устгадаг гэсэн цуу яриа өргөн тархжээ. Энэ цуурхалд автан халдвраас өөрийгөө хамгаалах гэсэн иргэд архи хэтрүүлэн хэрэглэснээс болж 44 хүн архины гүн хордлогоор амиа алдаж хэдэн зуун хүн эмнэлэгт хүргэгджээ. Лалын шажинт тус оронд согтууруулах ундааг үлйдвэрлэх борлуулах нь хуулиар хориотой. Гэсэн ч цуурхлаас үүдэлтэйгээр архины нууц үйлдвэрлэл газар авчээ. Тэрхүү архи нь чанар муутай, хортой байжээ. Хуурамч архи үйлдвэрлэж борлуулсан хэргээр долоон хүнийг баривчлаад байна. Иранчууд нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй тул гэнэт ууснаас болж архины хордлогонд амархан орж байгаа гэнэ. Иран улс коронавирусын өвчлөл, үхлийн тоогоор Хятадын дараа орж байна. Одоогийн байдлаар 8042 хүн өвчилсөнөөс 249 нь амиа алджээ.

 

Эх сурвалж : https://www.usatoday.com/story/news/world/2020/03/10/44-dead-iran-drinking-toxic-alcohol-fake-coronavirus-cure/5009761002/

Холбоотой мэдээ