Дуучин Э.Чулуунчимэг “бүтэн” амьдарч эхэлжээ

2020-03-11 451

Дуучин Э.Чулуунчимэг охиныхоо төрсөн аав дуучин Б.Болдод “араараа тавиулж”, орхигдсноос хойш дөрвөн жилийг ардаа үлдээсэн. Хамгийн сайн найздаа нөхрөө булаалгасан тэрээр хэдхэн сарын өмнө болзоонд явж эхэлсэнээ фенүүддээ дуулгаж байлаа.

Тэгвэл Баянхонгор аймгийн харъяат Улсын начин Д.Цэрэнтогтох дуучин Э.Чулуунчимэг нар хамтын амьдралаа эхлүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр тэд сар гаруйн өмнөөс хамт амьдарч эхэлсэн бөгөөд Э.Чулуунчимэгийн охин Б.Аялгуу “шинэ аав”-даа тун таатай ханддаг болсон гэнэ.

Ямартаа ч, “бусдын дурласан зүрхэнд бүү дурлаа…” хэмээн экс нөхөр, эр нөхрийг нь булаасан найздаа зориулж дуулж явсан тэрээр “бүтэн” амьдарч эхэллээ. Үүнийг батлах гэсэн мэт дуучин бүсгүй өнөөдөр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг нийтлэжээ.

 

Холбоотой мэдээ