МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ БУУРЛАА

2020-03-11 165

1. МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ 11% БАЙСНЫГ 10% БОЛГОЖ 1 НЭГЖ ХУВИАР БУУРУУЛЛАА.
Цаашид зээлийн хүү буурах боломж үүснэ. Гэсэн хэдий ч 10% гэдэг бол бусад улс орнуудтай харьцуулвал өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүү хангалттай хэмжээнд бууруулахын тулд дахин бууруулах шаардлага байсаар байгаа.

2. Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 8.5% болгож 2 нэгж хувиар бууруулав. Энэ нь 300 орчим тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэр бий болно гэсэн үг

3. Сангийн яам, Монгол банк хамтарсан ажлын хэсэг гарч Актив ангиллын журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Ингэснээр зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг боломжууд нээгдэнэ.

Холбоотой мэдээ