Дуучин М.Нарагийн шинэ амраг хэн бэ?

2020-03-11 680

Дуучин М.Нара гэж дуулиантай бүсгүй бий. УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, хүүхдийнхээ аав Батцацралтыг олон нийтийн сүлжээнд “болгож тавьсан” галтай бүсгүй. Нас нь залуухан 20-30 насандаа урлаг сонирхон дуулж, 30 наснаасаа хойш улс төр сонирхон оролдох болсон. Тиймдээ ч найз залуугаараа улс төрийн хүрээнд идэвхтэй залууг сонгожээ. М.Нарагийн найз залуугаар “тодорсон” М.Чимэддорж “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагчаар ажилладаг. М.Чимэддорж 2016 онд Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. Гэхдээ М.Чимэддорж сонгуулийн зардал болох 200 сая төгрөгийг долоо хоногийн дотор АН-ын дансанд шилжүүлээгүй гэсэн шалтгаанаар АН-ын сонгуулийн хороо хассан юм. АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. Гэвч нэр дэвшигч М.Чимэддорж намын даргын сунгаанаас хасагдсан намтартай. М.Чимэддоржийн хувьд Ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлснээрээ тухайн үед үе тэнгийнхнийхээ улс төрийн идэвхийг нэг шат ахиулсан гавьяатай. Дээр нь, Оксфордын их сургуулийг төгссөн намтар нь ч түүнийг илүүтэй чимдэг. Одоо дуучин М.Нарагийн найз залуу гэсэн цол гуншин нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ