ѲМНѲГОВИЙН БѲХЧҮҮД ОБГ-ЫН АЛБА ХААГЧДАД 20 ХОНЬ, 3 САЯ ТѲГРѲГ ХАНДИВЛАВ

2020-03-10 148

Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” бөхийн дэвжээний тамирчид бѳхчүүдийн зүгээс ѳндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад сэтгэлийн хандив, урам дэм ѳглѳѳ. Улсын начин Б. Сумьяа тэргүүтэй 50 гаруй бѳхчүүд сэтгэлийн ѳглѳгт нэгджээ. Нутгийн бѳхчүүд ѳнѳѳдѳр 20 хонь, 3 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулснаа ОБГ-ын удирдлага, хамт олонд гардууллаа.

Онцгой байдлын газрын хамт олноос дэмжлэг үзүүлж байгаа нутгийн бѳхчүүддээ хүндэтгэл үзүүлж Талархал гардууллаа. Бѳхчүүдийнхээ ѳгсѳн сэтгэлийн хандиваар алба хаагчид, хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, дархлааг дэмжсэн ажлууд хийхээ ОБГ-ын дарга энэ үеэр илэрхийллээ.

Холбоотой мэдээ