Путинд 28 настай жүжигчин бүсгүй “гэрлэх санал” тавьжээ

2020-03-10 232

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 6-ны өдөр “сүйт бүсгүйчүүдийн хот” гэгддэг Иваново хотод ажлын айлчлал хийж, тус хотын оршин суугчидтай уулзжээ.

Энэ үеэр Ивановогийн оршин суугч, Хүүхдийн театрын жүжигчин Юлия Шилова гэх бүсгүй Владимир Путинтэй гэрлэхийг хүсч явдгаа илэрхийлээд, гэргийгээ болгон авахыг гуйж, туслахаар нь дамжуулан түүнд зургаа хүртэл өгөөд амжсан байна.

Тэрбээр зургийнхаа ар талд “Ивановогийн оршин суугч Юлия. Намайг эхнэрээ болгон аваач! Би дээд боловсролтой, 28 настай, хүүхэдгүй, эд хөрөнгийн асуудалгүй” хэмээн бичсэн байсныг “Вести”, “Россия 1” сувгийн мэдээгээр өнгөрсөн Ням гариг (2020.03.08)-т үзүүлжээ.

Залуу бүсгүй зургийнхаа ар талд мөн утасны дугаараа бичсэн байсан аж.

Юлия “Life.ru” сайтын сэтгүүлчтэй уулзахдаа Путиныг эртнээс хайрлаж, хүндэлж ирснээ өгүүлсэн байна.

“Танд түүнтэй гэрлэх завшаан тохионо гэж бодож байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад жүжигчин бүсгүй “Мэдэхгүй байна. Аз тохиож юуны магад гээд зургаа өглөө” хэмээн хариулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэргий Людмила Путинатай 30 жилийн турш хамт амьдарсан бөгөөд 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Холбоотой мэдээ