Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүйг албан ёсоор мэдэгдье

2020-03-10 113

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүйг албан ёсоор мэдэгдье!

Харин дээрх газруудад хийж байгаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өнөөдөр өглөөний Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас өгсөн байгаа. Коронавирусийн тохиолдол Монголд илэрсэн энэ үед бид дор бүртээ хариуцлагатай байж, хяналтаа улам чангатгаж, өөрийгөө болон өрөөлийг халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал байна.

Баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэл түгээж нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож , олон нийтийг үймүүлэх нь коронавирусээс ч дутахгүй хор хөнөөлтэй гэдгийг дор бүртээ санаж, хариуцлагатай байцгаая

Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн минь онцгой анхааралтай ажиллах цаг үе шүү❗️❗️❗️

Холбоотой мэдээ