Их аварга, Какүрюү М.Анандын багш нас баржээ

2019-09-18 145

Мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко өчигдөр Токиогийн эмнэлэгт өвчний улмаас нас баржээ.

58 насандаа нас барсан түүний хамгийн том цолтой бөх нь их аварга Какүрюү М.Ананд аж.

Тэрээр сүмо бөхийн холбооны тойргийн барилдаан хариуцсан хэсэгт дэд тэргүүний алба хашиж байжээ.

Тамирчин байх хугацаандаа гарамгай барилдааны шагналыг тав, уран барилдааны шагналыг дөрөв, Таканосато, Чиёонофүжи, Фүтахагүро аваргуудаас долоон кинбоши авч байсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холбоотой мэдээ