С.Амарсайхан: Хүнсний болон ахуйн худалдааны төвөөс БУСАД ЗАХУУДЫГ түр хаахаар судалж байна

2020-03-10 143

Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан, Хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний хомсдол үүсэх шалтгаан байхгүй. 13 мянган тонн мах нөөцөлсөн. Өнөөдрөөс нөөцийн махны худалдаа эхэлнэ.

Өнөөдөр үдээс хойш НОК хуралдаж, төрийн албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийхээс гадна хүнсний болон ахуйн худалдааны төвөөс бусад зах, худалдааны төвүүд, хүн олноор цугладаг газруудыг түр хязгаарлах чиглэл өгч үйл ажиллагааны төрлөөр нь гаргаж ирэх үүрэг өгсөн. Энэ асуудлыг үдээс хойш НОК-ын хурлаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ