Халдвартай францтай хамт нислэгээр ирсэн ДЭМБ-ын ажилтнууд Дарханд сургалт явуулжээ

2020-03-10 135

Халдвар тээгч франц иргэн нь энэ сарын 2-нд Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн. Хууль хүчнийхэн болон эмнэлгийн ажилтнууд энэ нислэгээр ирсэн иргэдийг тогтоон тусгаарлах арга хэмжээг авч байна. Уг нислэгээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын таван герман мэргэжилтэн иржээ. Тэд хотооос гадна Дарханд эмнэлгийн ажилтнуудад сургалт хийсэн байна. Өдгөө уг сургалтанд суусан хүмүүсийг тогтоон тусгаарлах ажиллагаа хийгдэж байна.

Холбоотой мэдээ