Д.Сумъяабазар сайд З.Энхболдыг шүүхэд өгчээ

2020-03-09 307

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд өнгөрөгч долоо хоногт өөрийн цахим хуудсаараа дамжуулан Таван Толгой Компанийн 30 хувийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар худалдах гэж байна хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотой УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар З.Энхболдыг шүүхэд өгсөн байна.

З.Энхболд: Д.Сумъяабазар намайг шүүхэд өгсөн байна лээ. Нэхэмжлэлд “би ТаванТолгойн 30 хувийн хувьцааг бирж дээр гаргах гэж байгаа болохоос зарах гээгүй” гэсэн байна лээ. Ийм уул уурхайн сайдтай Засаг хаашаа явах вэ. МАН-д яагаад ийм сайд байна вэ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр, зарах нь агуулга. Агуулга, хэлбэрээ ойлгоогүй хүн байх юм хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагдаа онцолжээ.

Холбоотой мэдээ