“37-р точка” киноны төгсгөлийн анги тун удахгүй

2020-03-09 465

Фантастик продакш”-ны уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан.

Тус кино нь нийт хоёр бүлэг, 20 ангитай бөгөөд үзэгчдийн хүртээл болж саяхан төгссөн. Улмаар үзэгчид тус киног “Төгсгөлгүй төгсчихлөө” хэмээн шүүмжилж буй. Мөн “Гуравдугаар бүлэг байгаа юу” хэмээх асуулт хөвөрсөн.

Тэгвэл эл киноны төгсгөлийн нэг анги удахгүй гарах гэж байгааг “Фантастик Продакшн”-ы зүгээс өнөөдөр /2020.03.09/ мэдэгдлээ.

Энэ талаар “Фантастик Продакшн” өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ “37-р точка” олон ангит киноны төгсгөлийн нэг ангит бүрэн хэмжээний кино тун удахгүй” хэмээн нийтэлж мэдэгджээ.

Холбоотой мэдээ