Дауны синдромтой бүсгүй Францын сонгуульд өрсөлдөж байна

2020-03-09 145

Франц улсад дауны синдромтой бүсгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж буй Элэнор Лалу 34 настай Элэнор Лалу төрөлх Аарас хотоо амьдрахад илүү таатай газар болгох олон зорилтыг дэвшүүлжээ.

Тэрээр эмнэлгийн зохион байгуулагч бөгөөд өөрийн төрийн бус байгууллагыг ажиллуулахын зэрэгцээ ном бичжээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч нийгэмд чухал үүрэг оролцоотой.

Би амьдралынхаа туршид дауны синдромтой тэмцэж ирсэн, гэвч энэ бол хүсэл зорилгодоо хүрэхгүй байх шалтгаан биш юм”

хэмээн тэрээр хэлсэн байна.

Лалугийн эцэг эх охиноо өөртөө итгэлтэй, нийгэмд биеэ даах чадвартай нэгэн болгохын тулд ердийн сургуульд сургасан бөгөөд тэрээр ялгаварлан гадуурхлыг даван туулж, эмнэлэгт зохион байгуулагчаар ажиллаж, төрийн бус байгууллага үүсгэн байгуулж мөн ном бичжээ.

Эх сурвалж: New York Post

Холбоотой мэдээ