Франц улсын Парламентийн гишүүд covid-19-ийн халдвар авчээ

2020-03-09 156

Францын үндэсний ассамблейн хоёрдогч гишүүн коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж бусад таван хууль санаачлагч энэ өвчний шинжилгээ өгсөн талаар парламентын доод танхимын тэргүүлэгч өнгөрсөн бямба гарагт мэдээллээ.

Францын үндэсний ассамблей халдвар авсан хоёр гишүүний талаар мэдэгдэхгүй байгаа ч, орон нутгийн мэдээллийн хэрэгсэл Alsace-гийн мэдээлснээр нэг гишүүн нь дэгдэлтийн голомттой ойр ажилласан Jean-Luc Reitzer нь бөгөөд одоо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Доод танхимын бүрэлдэхүүн гуравдугаар сарын 9-22 оны хооронд хоёр долоо хоногийн хугацаанд орон даяар явагдах засаг захиргааны нэгжийн сонгуулийн үеэр түр завсарлаж байна.

Францын эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр Covid-19-ийн халдварын 716 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 11 хүрлээ.

Харин Италийн хувьд коронавирусийн халдвараар нас барагсдын тоо сүүлийн 24 цагийн дотор 133-аар нэмэгдэж 366-д хүрч, халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 1,247-оор нэмэгдэж, халдварын тохиолдол 25 хувиар өсөж 7,375 боллоо.

Эх сурвалж: reuters.com

Холбоотой мэдээ