“Хэзээ гэрлэх гэж байна, Ганц бие хэвээрээ л байна уу” гэж байнга асуудаг хөршийнхөө аминд хүрчээ

2020-03-09 333

Индонез улсын иргэн 28 настай Фаиз Нурдиныг хөршийнхөө амь насыг хөнөөсөн хэргээр баривчилжээ. Тэрээр “Хэзээ гэрлэх гэж байна. Ганц бие хэвээрээ л байна уу” гэж байнга асуудаг байсан 32 настай хөрш бүсгүйнхээ амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон аж.

Хэрэг гарсан өдөр хохирогч эмэгтэй Фаиз Нурдинаас хэзээ хүнтэй суух талаар нь асуужээ. Энэ үед Фаиз Нурдин маш ихээр уурсаж тэр орой хөрш эмэгтэйнхээ гэрт нууцаар орж амь насанд нь халдсан байна.

Гэмт хэрэгтэн хөршийнхөө аминд хүрсний дараа хохирогч эмэгтэйн гар утсыг, гэрт нь байсан 59 ам.доллартай нь авч Жакарта хот руу зугтжээ.

Цагдаа нар түүнийг баривчлах ажиллагаа явуулахад эсэргүүцэл үзүүлсний улмаас хөлөндөө буудуулсан аж.

Эх сурвалж: lucisphilippines.press

Холбоотой мэдээ