Дуучин Б.Амархүүг Сүхбаатарын дүрд тоглуулахын тулд МАН шоронгоос гаргасан гэв үү?

2020-03-09 165

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн билээ. 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргасан. Магадгүй Б.Амархүүг Сүхбаатарын дүрд тоглуулахын тулд МАН шоронгоос гаргасан байх магадлалтай л юм.

Холбоотой мэдээ