Хөдөлгөөн нээснээс хойш 600 мянга гаруй зорчигчийг үзлэгт хамруулжээ

2020-03-09 143

Гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдал хугцааанд хэрэгжүүлсэн ажлын талаар НЭМГ, НОБГ, НМХГ, НЦУГ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх найман мэргэжлийн байгууллагуудын 200 гаруй албан хаагчаас бүрдсэн Эрүүл мэндийн хяналтын баг хоёрдугаар сарын 7-ноос хойш ажиллаж байгаа бөгөөд нийслэлд орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-нд нээснээс хойш 158 мянга 746 тээврийн хэрэгсэл нийслэлд орж, гарсан бөгөөд 608 мянга 738 зорчигчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

Мөн НМХГ-аас сүүлийн14 хоногт 5631 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 945 баар, 321 сүм болон спорт клуб, амралтын газар, дэн буудлуудад ажлын цаг богиносгох, түр хаах тухай Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг хүргүүлсэн байна. Шийдвэрийг хэрэгжүүлэгүй таван аж ахуйн нэгжид 7.1 сая төгрөгийн торгууль ногдуулж, “GRD Reality”,  “Эрмүүн энх”, “Бат Ангараг”, “Lucky”, “Tom Mart” компанийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Харин НЦУГ-ын 1100 алба хаагч “COVID-19” тархахаас сэргийлэхээр ажиллаж захирамж, журам зөрчиж  гудамжинд шүлс, нус, цэр, хог хаясан, биес зассан, тамхи татсан 6898 хүнд 78 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн 168 аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцож  цахим тоглоомын үйл ажиллагааг зогсоох шийдвэр зөрчсөн “Анун төв”, “Game Arena” зэрэг байгууллагын тусгай зөвшрөөлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ