Коронавирусээр халдварлагсадыг тусгаарлаж байсан зочид буудал нурж 70 хүн амиа алджээ

2020-03-09 160
Хятадыын Фуцзянь мужийн Цюаньжоу хотод коронавирусын халдвар авсан иргэдийг хавьтагчидтай нь хамт тусгаарлаж байсан зочид буудал нурж 70 хүн амиа алджээ. Тус хотод халдварын тохиолдол илэрсэн даруйд тухайн зочид буудлыг халдвар авагсадыг тусгаарлах хорионд байлгах зорилгоор ашиглаж эхэлжээ. Зочид буудалд тусгаарлагдаж байсан халдвартай иргэд болон хавьтагчдын тоо тодорхойгүй ч 70 хүн нурангид дарагдаж амиа алдсан байна. Аврах ажиллагааны үеэр ахин дөрвөн хүн эрсджээ. Нийтдээ 40 хүнийг нурангинаас гаргаж чадсан байна. Нурсан зочид буудал нь 2018 онд ашиглалтанд орсон шинэ барилга агаад 80 өрөөтэй аж. Нуралтын шалтгааныг тогтоогоогүй байна.

Холбоотой мэдээ