Солонгост коронавирусын эсрэг ажиллаж байсан төрийн албан хаагч “А” ажлын ачааллаас болж нас барсан харамсалтай хэрэг гарлаа

2020-03-07 168

Энэ муухай өвчин олон хүнийг нулимстай үлдээж байнадаа.

Солонгост коронавирусын эсрэг ажиллаж байсан төрийн албан хаагч А(46 настай) ажлын ачааллаас болж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тэрээр коронавирусын халдварын голомт болоод байгаа Гёнбук бүс нутагт ажиллаж байсан бөгөөд энэ сарын 2-ний өдөр ажлын ачааллаас болж ухаан алдаж унасан байна.

Хамт ажиллаж байсан ажилтнууд түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн боловч 4 хоног ухаангүй оролгүй байсаар өнөөдөр үүрээр хорвоог орхилоо.

Тэрээр 11, 8, 3 настай гурван хүүхдийн сайн аав, сайн хань байсан байна.

Харамсалтай юмаа. 😢

(Зураг: БНСУ-н Ерөнхий сайд Чон Сэ Гюн эмгэнэл илэрхийлж байгаа нь)

Холбоотой мэдээ