МОНГОЛ НОХОЙН НЭГЭН ГАЙХАМ ТҮҮХ

2020-03-06 499

Орос бүсгүй 1980-аад онуудад Монголоор их аялж байсан бөгөөд зэлүүд хол Монгол айлуудын нохой бусдаас шал ондоо байхыг анзааран анх Монгол банхар гэдэг нохойн үүлдэртэй танилцсан гэдэг. Тэрбээр банхар нохойд эцэс төгсгөлгүй дурлаж банхар нохойны үржүүлгийн газар байгуулсан ажээ

Үржүүлгийн газартаа төрөөд удаагүй хэдэн гөлөг зарж байхад гаднаас нээх дэгжин нөхөр ирж гөлөгнүүдийг сонирхсон гэнэ л дээ.Тэгсэн нүдээ нээгээгүй шахуу хэдэн гөлөгний нэг нь орчноо үнэртэж байснаа архирч зогдор юуныхаа үсийг чадлынхаа хэрээр босгож “агсам тавьж” гарав гэнэ.

Унтаж байсан бусад гөлөгнүүд учрыг нь мэдэхгүй мөртлөө бүгд мөн адил архирч нэгэн ууртай том бөмбөлөг болж хувирсанд манай дэгжин эр “надад дургүй байх шиг байна” хэмээн инээгээд явсанд манай орос бүсгүй бяцхан бухимдангуй үлдэв. Гэтэл хэдэн хоногийн дараа хөрш авгай нь “эртүүд танайд ирээд байдаг дэгжин эр чинь нохойны мах иддэг хүн юм гэнэ шүү.” гэхэд учрыг нь ойлгосон эмэгтэй бүтэн 7 хоног бодлогошролд орсон тухайгаа бичсэн байна.

Төрөөд хэдхэн хонож байгаа гөлөгнүүд хаанаас мэддэг байна вэ? Нэг нь аюулын дохио өгөхөд бусад нь коллективоороо нэгдэн тэмцэх ийнхүү явдлыг урьд өмнө харж байгаагүй. Хаанаасаа ийм араншин байдаг байнаа? Хэмээн элдвийг тунгаан Монгол банхарын үл итгэгдэх “Супернохой” чанаруудыг гайхсан гэнэ. Үнэхээр ухаантай шүү!!!

Буриад нутгийн тосгонд болсон явдал гэнэ. Айхтар чонотой газар үргэлжилсэн аадар бороо орж хэсэг хонь уруудан алга болов гэнэ. Банхар нохойнуудын тал нь бас алга болсонд тосгоных нь “хонь дагаад явж” хэмээн бодсон гэнэ. Ой модон дунд энэ явдал болсон учир тэднийг олох гэж 2 хоносон байна.Тэгээд олтол 3 банхар уруудсан 20 хонийг хураагаад гурван талд нь манаад хэвтэж байна гэнэ. 4 дэхь банхар нь тэднийгээ тойрч “явган эргүүл” үйлдэж байсан байна. Хонь юугаан олсон хүмүүс хонио туугаад явах гэтэл “явган эргүүлд” гарагч банхар нь мод руу яваад байна гэнэ. Дагаад очтол нэг томхон чоно цааш нь харуулчихсан “гавьяагаа” магтуулах гээд үзүүлээд байгаа бололтой. Үүгээр банхар нохой нь бас онгироо байдаг байх нь.

Монгол нохой нь бусад төрлийн тэжээвэр нохойг бодвол ан ав мал хот манах чадвар нь илүү хөгжсөн байдаг ба ийм чадвар байгалийн шалгарлаар бий болсон хэрэг. Тиймдээ ч эрт дээр үед одоо ч гэсэн хөдөө газар монгол хоточ ноход гэр хотоо манан байгаа билээ.

Холбоотой мэдээ