Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 12 цагийн үед иргэн “О”, “М” нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алтыг нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.

Тухайн этгээдүүд нь хилээр гарахдаа дөрвөн хүүхдийн хамт хилээр гарахдаа ийнхүү баригдсан бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.