Францын Үндэсний ассамблейн гишүүн Жан Люк Рейцер коронавирусээр халдварлажээ

2020-03-06 152

Францын хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблейн гишүүн Жан Люк Рейцер коронавирусээр халдварлажээ. “France Bleu” энэ талаар мэдээлсэн байна.

Тэрээр 68 настай бөгөөд биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Эмч нар түүнийг SARS-CoV-2 вирусээр халдварлагдсан болохыг тогтоожээ.  Парламентын ордны буфетын ажилтан мөн уг вирусээр халдварлагдсаныг гэрт нь тусгаарлаад байгаа аж.

Тус улсад COVID-19 халдварын 423 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.

Холбоотой мэдээ