О.Бямба-Эрдэнэ, Б.Чинзориг нар ялалт байгууллаа

2020-03-06 156

Энэ өдрүүдэд Иордан улсын Амман хотноо Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээн зохион байгуулагдаж байна.

Одоогийн байдлаар манай зургаан ширэн бээлийтэн эхний тулаануудаа хийгээд байна. Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдан хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 1:36:00 цагт манай тамирчны тулаан бий/
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Болортуул Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай тулалдан мөн цаг дуусахаас өмнө техникийн илт давуугаар буулган авлаа. Тус тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
  • Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдан 5:0 шүүгчдийн саналаар өрсөлдөгчөө буулган авлаа.
  • Эрэгтэйчүүдийн -75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Сирийн боксчин Ахмад Гоусүүнийг 5:0 харьцаагаар яллаа. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 1:20:00 цагт манай тамирчны тулаан бий/
  • Эрэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Чинзориг Папуа Шинэ Гвиней улсын боксчинг мөн 5:0 харьцаагаар яллаа.
  • Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчид харин ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -69 кг жинд У.Шинэцэцэг, эмэгтэйчүүдийн -75 кг жинд М.Мягмаржаргал, эрэгтэйчүүдийн -91 кг жинд С.Эрдэнэбаяр, эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт нар тулалдах хуваарьтай байна.

Холбоотой мэдээ