“Сөжү” архи үйлдвэрлэгч компаниуд спиртээ ариутгал болгон хандивлаж эхэллээ

2020-03-05 526

Хятадын Ухань хотоос гаралтай коронавирусын халдвар Өмнөд Солонгост маш хурдацтай тархаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халдварлагчийн тоо 6.000-д хүрэхэд ойрхон болоод байгааг тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлэлж байна. Иймд тус улс дахь эмнэлгийн яаралтай хэрэгцээний эм, ариутгалын бодис зэрэг бүтээгдэхүүний хомстол үүсэх боломжтой болж буй тул архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч зарим компаниуд гол орц найрлага болох спиртийн нөөцөө улсынхаа Халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэх газарт хандивлах болсноо мэдэгджээ.

Вирусыг устгахын тулд тус компани Өмнөд Солонгосын дэгдэлтийн төвд байдаг Бусан болон зүүн өмнөд нутгийн Дэгү хотод байрлах барилга байгууламж, олон нийтийн газрыг халдваргүйжүүлэхэд ашиглах зорилгоор 32 тонн этилийн спиртийг хандивлахаа амлав. Этилийн спирт үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш ч мөн өссөн байна. Үүний зэрэгцээ Халласан сөжүний компани ч 5 тонн спирт хандивлажээ.

Өмнөд Солонгосчууд долоо хоногт дунджаар 12 удаа сожу уудаг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс иш татан мэдээлэлсэн байна.  Мөн пиво уух, халдваргүйжүүлэхэд ашигладаг эсэх нь хоёулаа ижил химийн бүтэцтэй бөгөөд вирусын тоосонцорыг задалж чаддаг гэж нийслэл Сөүл хотын Соганг их сургуулийн химийн профессор Ли Дакван хэлжээ.

Эх сурвалж: https://www.asiaone.com/asia/wet-your-hands-not-your-whistle-south-korean-alcohol-diverted-sanitisers

 

 

Холбоотой мэдээ