Хятадад нэгэн эмэгтэй богино долгионы аргаар мөнгөн дэвсгэртийг ариутгах гэж оролдож байгаад 600 доллар шатаажээ

2020-03-05 273

Коронавирусын тархалтыг зогсоохын тулд банкууд мөнгөн дэвсгэртийг халдваргүйжүүлж байгаа тул, Хятадад нэгэн эмэгтэй үүнийг туршиж үзсэн боловч түүний арга нь арай дэндүү түүхий байв. Жянсүгийн авга эгч нь саяхан 3,125 юань (621 долларын) мөнгөн дэвсгэртийг богино долгионы сав руу хийчихээд бохирдсон мөнгөний вирусыг устгана байх гэж бодсон юм байж. Тэр үүнийг хийснээс хэдхэн минутын дараа гал тогооны өрөөнөөс шатаж буй үнэр гарч ирэв. Хэдийгээр тэр мөнгийг яаралтай авч хаясан ч мөнгө нь аль хэдийн шатсан байв.

Ихэвчлэн 100 юанийн дэвсгэртээс бүрдсэн мөнгөн дэвсгэрт ихэд эвдэрсэн тул мөнгөн дэвсгэртийг ашиглах боломжгүй болжээ. Гуравдугаар сарын 4-ний байдлаар дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын батлагдсан 90,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 80,000 гаруй нь Хятадад байна.

Эх сурвалж: https://www.asiaone.com/china/chinese-auntie-burns-600-trying-disinfect-them-microwave

Холбоотой мэдээ