ариун цэврийн өрөөндөө дотуур өмдөөрөө хүүхдийнхээ хоолойг боомилж хороосон эхийг илрүүлжээ

2020-03-05 146

Дархан хотод энэ сарын 1-ний өдөр орон сууцны хогийн цэгээс дөрвөн сартай нярай хүүхдийг цогцос олдсон хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар нярайг эмэгтэй хүний дотуур өмдөөр хоолойг нь боомилж хөнөөсөн болохыг тогтоогоод байсан.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж дөрвөн сартай нярай хүүхдийнхээ хоолойг боомилж хөнөөсөн гэх ээжийг илрүүлэн шалгаж байна.

Тэрээр “ариун цэврийн өрөөндөө нярайг боомилж хөнөөсөн” хэмээн мэдүүлээд байгаа аж. Өөрөө хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэмээн мэдүүлээд байгаа эмэгтэй 20 гаруй настай бөгөөд түүний хоёр дахь төрөлт юм байна. Эхний хүүхдээ өөрөө өсгөдөг ажээ.

Тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ