НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг суллажээ

2020-03-05 345

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг өнгөрөгч хоёрдугаар сарын 05-ны өдөр гаргасан билээ.

Ингээд тэднийг 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарын цагдан хорих анхан шатны шүүхийн шийдвэрийн хугацаа дуусаж, тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлаггүй хэмээн үзэж сулласан байна.

Холбоотой мэдээ