Hollywood холын мөрөөдөл биш боллоо.

2019-09-17 202

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг “Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн.
Тэгвэл тэрээр алдарт жүжигчин Жонни Депптэй хамт “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.

Жүжигчин бүсгүй маань энэ сарын 6-ны өдөр Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хуралд оролцсон ба түүний Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд нэлээд өртсөн байна.

Б.Ганчимэг жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөнөөс гадна GQ, Ashish, Gucci зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд оролцжээ. Ямар ч даруухан сайхан бүсгүй юм, чимээгүйхэн явж байгаад л хичээл зүтгэлээрээ ингээд дэлхийн тавцанд гараад ирдэг юм байна. Hollywood -ийн сайхан кинонуудаасаа ингээд Монгол жүжигчингээ хараад сууж байна гэхээр бас гоё уу?

Холбоотой мэдээ