“Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа

2020-03-04 82

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 2020-2022 оны хооронд хэрэгжих “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа.
Энэхүү дэд хөтөлбөрийн гол зорилго нь ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засаг, эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшил, иргэдийн оролцоог дэмжих, бусад салбар хоорондын уялдааг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болж, ИНЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, Сүхбаатар хотоос зүүн зүгт 7 км зайд бага оврын агаарын хөлөгт зориулагдсан хөөрч буух зурвасыг байгуулах, хашаа хамгаалалт барих ажлыг газар дээр нь очиж зохион байгууллаа.

Холбоотой мэдээ