95 жилийн ойн лого, уриа үг шалгарлаа

2020-03-04 96

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгээс ойд зориулсан лого, уриа үг шалгаруулах уралдааныг зохион байгуулж дүгнэлээ.

Уралдаанд ард иргэд, иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдаас нийт 40 гаруй бүтээл ирүүлснийг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд ойн баярын лого, уриа үгийг шалгарууллаа.

Ойн лого, уриа үгийг шалгаруулахдаа нисэх хүчний ойн агууламжийг мөн нисэх хүчний түүхэн 95 жилийг харуулсан байх, лого дүрслэл болон уриа үг нь ойн жилийн хугацаанд цэргийн нисэх хүчний болон иргэний нисэхийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, нэрийн хуудас, захидлын хуудас ойг угтан гаргах бэлэг дурсгал болон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн тайз засал, баннеруудад хэвлэгдэх байдлыг харгалзан үзсэн байна.

Ажлын хэсэг Логоны уралдаанд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн Ахлах нислэгийн удирдагч К.Энхбаярын зохиосон логог, уриа үгнүүдээс Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүүгийн “Үл тасрах хөгжлийн жигүүр” уриа үг тус тус шалгарсныг мэдэгдлээ.

  • “Үл тасрах хөгжлийн жигүүр” гоё үг хэдий ч миний бодлоор “Тасралтгүй хөврөх хөгжлийн жигүүр” гэвэл гоё юм биш үү

Холбоотой мэдээ