Хүмүүсийн хэрэглэсэн амны хаалтыг зарж борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

2020-03-04 127

Тайландад иргэдийн хэрэглээд хаясан амны хаалтыг зарж байсан зургаан этгээдийг баривчилсан талаар тус улсын цагдаагийн газар мэдэгджээ. Тус этгээдүүд хүмүүсийн хаясан амны хаалтыг цуглуулан шинэ мэт харагдуулахын тулд угааж индүүдэн, уутанд хийж зардаг байсан аж.

Нэг хүн өдөрт дунджаар 300-400 маскыг дахин боловсруулж зарж байсан юм байна. Цагдаа нар хэргийн газарт байсан бүх амны хаалтыг хураан авч, шинжилгээнд өгсөн байна.

Одоогоор хэдэн хүнд амны хаалт зарсан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ч коронавирусийн халдвар тархсан тус улсад нэлээд эрсдэл дагуулж болохуйц хэрэг юм. Тайландад өнөөдрийн байдлаар коронавирусийн 43 тохиолдол бүртгэгдэн, нэг хүн нас бараад байна.

Холбоотой мэдээ