Орон нутгийн нислэгүүд нээгдлээ

2020-03-03 159

Өнөөдрийн нислэгийн багууд бэлэн байдлаа илтгэж зураг илгээснийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Монгол Улсын Онцгой комиссын 03 сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу сүүлийн 14 хоногийн хугацаанд БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран улсад зочилсон, дээр дурьдсан орнуудаас ирэх гадаадын иргэдийг Монгол улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхгүй.

Олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудаас амны хаалтгүй зорчигчдод үйлчлэхгүй, нэвтрүүлэхгүй тухай мэдэгдэл ирсэн тул зорчигч та иргэний үүргээ ухамсарлан өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж амны хаалтаа тогтмол зүүхийг Хүннү Эйр компанийн зүгээс анхааруулж байна.

Эх сурвалж: Hunnu Air

Холбоотой мэдээ