хадам ээжийнхээ хөлийг сүхджээ

2020-03-03 111

өнгөрөгч сарын 29-нд буюу шинийн дөрвөнд иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хадам ээжийнхээ хөлийг сүхээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хэрэг үйлдсэн этгээд тухайн өдөр ажил тарсны дараа ганцаараа архи ууж, гэртээ согтуу харьсан байна. Тэрбээр гэртээ ирэхэд эхнэр болон хадам ээж нь сар шинийн тавгийн идээгээ буулгасан байжээ. Үүнээс хэрүүл маргаан эхэлсэн гэж мэдүүлсэн гэнэ. Мөн архи ууснаар биеэ хянах чадвараа бүрэн алдсан учир цаашид ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа бөгөөд өглөө архи гарах үед хэрэг үйлдсэнээ эхнэрээсээ сонссон гэж мэдүүлжээ.

Ёс бус үйлдлийн хохирогч болсон хадам эх нь одоогоор Ховд аймагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Холбоотой мэдээ