Ираны Кум хотын иргэд коронавирусээр өвчлөхгүйн тулд ариун бунхнаа долоох болжээ

2020-03-03 208

Энэ тухай Ираны сэтгүүлч эмэгтэй Масих Алинеджад барууны хэвлэлд анх мэдээлжээ. Тэрээр коронавирусын өвчлөлийн голомт болсон Кум хотод очоод сүсэг бишрэлтэй иргэд лалын сүм болох мечетийн бунхан шүтээнийг долоож байхыг цөөнгүй харжээ. Учрыг лавлахад ариун сүмийн бунхан шүтээнийг долоовол үхлийн аюулт өвчин тусахгүй гэсэн яриа хотоор нэг тарсан аж. Хүмүүс сүмийн хана туурга төдийгүй төмөр хаалга, хашааны сараалжийг хүртэл долоож байсан гэнэ. Энэ хотод сургууль цэцэрлэгийг хаасан ч сүм хийдийг хаагаагүй тул иргэд олноороо цуглаж харин ч өвчин тархах шалтгаан болоод байна.

Холбоотой мэдээ