“ЧИНГИС ХААН” УХАНЬД КОРОНАВИРУСТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА

2020-03-03 191

Хятадуудын бүтээсэн “Чингис хаан” кинонд Тэмүжиний бага насны дүрийг бүтээсэн Өвөрмонгол залуу Хорчинбилиг эмчийн мэргэжил эзэмшин ӨМӨЗО-ны Халдвартын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа юм байна.
“Чингис хаан” Хорчинбилиг эмч маань дэлхий дахиныг нөмрөөд байгаа COVID-19 аюулт тахалыг дарахаар УХАНЬД очиж голомтонд халуун цэг дээр ажиллаж байна.
Дэлхийн суут хүн Чингис хааны дүрийг бүтээсэн чадварлаг эмч маань COVID-19 гэгч дайснаа дараад дархан цолоо мандуулаад эрүүл саруул эргэн ирээсэй гэж бүх Монголчууд нь сүслэн залбирч байна шүү!

Холбоотой мэдээ