Өнөөдөр Ерөнхийлөгчийн төрсөн өдөр тохиож байна

2020-03-03 211

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд Х.Баттулга өнөөдөр 57 нас хүрч байна. Тэрбээр 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ.

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд үүний дараа буюу 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгсчээ. Харин 1979-1990 оны хооронд Самбо бөхийн улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Самбо бөхийн дэлхийн аварга цол хүртэж байсан нэгэн. 1990 оноос спортоо орхин бизнесийн салбарт орж ирснээс Женко компанийг бий болгожээ.

Харин 2004 оноос улс төрд орж, одоогоор Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ.

Түүний хувьд өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа ч БНХАУ-д албан айлчлал хийж, эх орондоо ирснийхээ дараа сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалтад ороод байгаа билээ.  Ерөнхийлөгч Х.Баттулга уг эмнэлэгт 14 хоног тусгаарлагдах бөгөөд айлчлалын багийнхнаас шинжилгээ авахгүй гэдгээ ХӨСҮТ мэдэгдсэн.

Холбоотой мэдээ