эхнэртэйгээ маргалдаж өөрийгөө шатахуун цацан шатаасан хэрэг гарлаа

2020-03-03 111

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд иргэн М эхнэртэйгээ маргалдсаны улмаас өөр лүүгээ бензин цацаж шатаасан хэрэг гарчээ.

Юу болсныг тодруулбал хоёрдугаар сарын 27-ны өдөр 20:34 цагийн орчимд тус суманд оршин суух 22 настай эрэгтэй М гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж дээрх хэргийг өдүүлжээ. Түүний нүүр болон цээжин хэсэг түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ