Шатаж байгаа гэрийн тооноор орж унтаж байсан иргэнийг аварчээ

2020-03-02 215

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Баруунсайхан” багт иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 09:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.

Аврагчдыг очиход 55 настай, эрэгтэй Г гэрээ дотроосоо түгжин унтсан байсан аж. Гэрийн хаалгаар орох боломжгүй байсан учраас аврагчид тооноор нь орж, иргэн Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ