“ГОЁ БАКЬ ЗАЛУУ”

2020-03-02 149

Монголын ерөнхийлөгчийн айлчлалын дуулиан хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үргэлжилсээр байна. Эхний ээлжинд айлчлалын агуулгатай холбоо бүхий мэдээллүүд голлож байсан бол яваандаа хоёр гурав хоног 30 000 мянган хонины тухай, тэд хятадын зүг ирж байна гэдэг мэдээ олон уяхан сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийг дэвтээх янзтай байсан. Харин өнөөдрөөс эхлээд ерөнхийлөгч Баттулгын хувь хүний үйлдлийг үнэлж цэгнэсэн зүйлс олонтоо гарах болжээ. Яг энэ цаг мөчид хятадын ард түмний дунд Путин, Баттулга хоёрын талаар санал асуулга явуулахад ихээхэн сонин үр дүн ч гарч мэдэхээр байна шүү.

“Гоё бакь залуу юм.” гээд гурван зүрх дарчихсан сэтгэгдэл ч цохиж явааг хятад хэлтэй нөхөд харж байгаа биз дээ? Харамсалтай нь хятадын сүлжээнүүдэд хяналт чанга байдаг болохоор тиймэрхүү зүйлс гялсхийтэл харагдаад устгагдах нь цөөнгүй байдаг л даа.

Ингээд ерөнхийлөгчтэй холбогдсон зарим сэтгэгдлүүдийг голчлон түүвэрлэж хүргэвэл сонин байх болов уу? Ер нь ийм бичлэгүүд тоймгүй их байгаа. Тэр дундаа Хятадын эрх баригчдын мэдээллийн эх сурвалжид ойр дөт гэдгээрээ зартай Гонконгийн галт суваг телевизийн сүлжээн дээр гарсан сэтгэгдлээс онцлож энд тавья. Хоёр гурван хоногийн өмнө уг телевизээр ерөнхийлөгчийн айлчлалын талаар томоохон мэдээ бэлтгэн хүргэхдээ “Хижиг тахал дууссаны дараа Монгл хятадын харилцааг шинэ өндөр төвшинд гаргах олон ажил хийгдэх болно.” хэмээн баталгаатай хэлж байдаг нь бодвоос жирийн нэг сурвалжлагчийн цээжний бангаар хэлсэн үг биш байж таарна.

Эх сурвалж: Д.Болдбаатар

Холбоотой мэдээ