12 хурдан хүлгийг нь нядалж, толгойг нь үлдээгээд явсан байжээ

2019-09-15 200

Монголд хулгайн гэмт хэргийн нэлээд хувийг малын хулгай эзэлдэг. Мөнгө улаан нүд цагаан болсон малын хулгайчид цаг агаарын хатуу бэрхийн даван туулж өсгөн үржүүлсэн малчдын хөдөлмөрийг нь шулж, мал сүргийг нь хулгайлан борлуулах нь нэмэгдсэн.

Тэд хээлтэй гүүнээс эхлээд аймаг, сумын наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгийг ч хулгайлан төхөөрсөн харамсалтай хэрэг гарсаар байна. Саяхан гэхэд Булган аймгийн Гурванбулаг сумын нэгэн иргэний уяж байсан 12 хурдан хүлгийг өвөлжөөн дээр нь нядалж, толгойг нь түшүүлж үлдээгээд явсан байжээ.

Хулгайчид адууны махыг хот руу тээвэрлэн авчирч, “Эмээлт” захад борлуулах гэж байхад нь Төв аймгийн цагдаа нар баривчилсан

байна.

.

 

Холбоотой мэдээ