Ираны парламентийн гишүүн Мохаммед Али Рамазани коронавирусын халдварын улмаас нас баржээ

2020-03-02 145

Сүүлийн үед коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа улсын нэг бол Исламын Бүгд найрамдах Иран улс юм. Хоёрдугаар сарын 29-н буюу өнгөрсөн бямба гарагт Ираны парламентийн гишүүн Мохаммед Али Рамазани коронавирусын халдварын улмаас  амиа алдсан. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Тэрээр хэд хоногийн өмнө шинжилгээнд хамрагдаж, хариу нь эерэг гарсан юм. Рамазани Иран-Иракын дайны ахмад дайчин байсан. Ираны Эрүүл мэндийн яам өнгөрсөн хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн хугацаанд коронавирусын улмаас 9 хүн нас барсан тухай мэдээлсэн. Одоогоор Амиа алдсан хүний тоо 43 хүнд хүрсэн байна. Халдварын 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр Иранд гарсан хэргийн тоо 593 хүн байна.

ЭХ СУРВАЛЖ: https://vestikavkaza.ru/news/deputat-iranskogo-parlamenta-stal-zhertvoy-koronavirusa.html

Холбоотой мэдээ