ЭМЯ: ОДООГООР НИЙТ 335 МОНГОЛ ИРГЭН ТУСГААРЛАГДСАН

2020-03-02 158

Монгол улсад нийт 335 хүн ажиглалтын хугацаанд тусгаарлагдсан байна.

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр явуулж буй цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Манай улсад нийт 335 хүн тусгаарлагдсан байна. Одоогийн байдлаар тусгаарлагдсан иргэдээс эмчилгээний төлбөр, зардал аваагүй” гэлээ.

Гуравдугаар сарын нэгний өдөр шинээр найман хүн ХӨСҮТ-д, 13 хүн Сэлэнгэ аймагт, нийт 21 хүн ажиглалтын хугацаанд тусгаарлагдсан байна.

Холбоотой мэдээ