Ромын Пап лам коронавирусын халдвар авсныг Ватикан зарлалаа

2020-03-02 213

Дэлхийн католик шашинтны төв Ватиканы хэвлэлийн албанаас Пап ламтан болон түүний хоёр туслахын коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсныг зарлажээ. Ийнхүү шашны тэргүүн аюулт өвчний халдвар авчээ. Пап ламтан өдгөө 83 нас сүүдэр зооглосон тул эмч нар ихээхэн сэрэмжлүүлэн болгоомжилж байна. Шашны тэргүүнийг байнга байрлан амьдардаг Ватиканы Санта-Марта зочид буудлын дэргэдэх эмнэлэгт тусгаарлан эмчилгээнд оруулжээ. Одоогоор Италид коронавирусын халдварын 400 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж : https://mcmnt.com/vatican-confirms-pope-francis-and-two-aides-test-positive-for-coronavirus/

Холбоотой мэдээ