ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ГУРАВДУГААР САРЫН 4-НӨӨС ОЛГОЖ ЭХЭЛНЭ

2020-03-02 118

Ахмадуудын тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Хуваарь ёсоор ахмадууд тэтгэврээ өнөөдөр /Даваа гарагт/ авах ёстой. Гэвч, хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор тэтгэврийг хугацаанд нь олгож амжихааргүй болжээ. Хөл хорио цуцалсны дараагаар буюу гуравдугаар сарын 4-нөөс олгож эхэлнэ гэдгийг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдээллээ.

Гуравдугаар сарын 3 буюу Мягмар гарагт /2020.03.04/ тэтгэвэр олгож эхлэхдээ тэтгэвэр, тэтгэмж олгож эхлэхдээ бүгдийг нь олгохгүй. Тодорхой хязгаарлалтын дагуу олгохоор болсон байна. Учир нь, Коронаврусын эрсдэлтэй үед ахмадуудыг олноор цуглуулахгүй, дараалал үүсгэхгүйн тулд хэсэгчлэн олгох зохицуулалт хийхээр болжээ. Хуваарийг тухайн үед нь мэдээлэх юм байна.

Мөн ахмад настнуудыг тэтгэврээ авахаар банкинд очих биш, аль болохоор картаар дамжуулан авахыг зөвлөж байна

Холбоотой мэдээ