Улс төрч Ан Чол Сү Тэгү хотод сайн дурын ажил хийхээр очсон нь олны анхаарлыг татлаа

2020-03-02 149

Өнөөдөр коронавирусын халдвараас болж Тэгү хотод ноцтой онц байдал зарлаад байгаа.

Одоогийн байдлаар Тэгү хотод л гэхэд 2705 хүн коронавирусын халдвар аваад байна.
Тэгү хотод өдрөөс өдөрт халдвар авах иргэдийн тоо хэдэн зуугаараа нэмэгдсээр…
Эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс гадна ажиллах хүч хүрэлцэхгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна.

Өнөөдөр Ард түмний намын дарга Ан Чол Сү Тэгү хотод сайн дурын ажил хийхээр очсон нь олны анхаарлыг татаад байна.

Мэдээж улс төрч хүн ийм шийдвэр гаргана гэдэг эрсдэлтэй асуудал.
Гэсэн ч тэрээр тангараг өргөсөн эмч хүнийхээ хувиар үүргээ биелүүлэх ёстой хэмээсэн юм.

Өглөөний 9 цагаас оройн 17:30 минут хүртэл халдвар авсан иргэдэд эмчилгээ хийгээд гарч ирэхэд түүний подволк тэр чигтээ хөлсөнд норсон харагдана.

Тэрээр үнэхээр хэцүү нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч, сайн дурын ажилтан та бүхэнд ард түмнийхээ өмнөөс баярлалаа.

Би маргааш ч гэсэн ирж сайн дурын ажил хийнэ хэмээсэн юм.

MNB Э. Ижилболд

Холбоотой мэдээ