Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалд зориулж Өвөрмонгол иргэн “ШҮЛЭГ” зохиожээ

2020-03-02 254

Манай урд хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.02.27/ тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянга хонь бэлэглэж байгаа тухайгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан явдал Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд ороод байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалд зориулж БНХАУ-ын Өвөрмонгол иргэн шүлэг бичсэн тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга өөрийн нүүрс хуудаснаа нийтэлжээ.

ТУС ШҮЛЭГТ:

Гандал хагсралд бороо орохыг рашаан гэнэ

Гачиг төвөгт гар сунгахыг анд гэнэ

Галбыг гийгүүлэх нарны гэрлийг өдөр гэнэ

Гамшгаас туслах халуун сэтгэлийг найз гэнэ

Өөрөө ядуу ч бусдыг туслахыг өгөөмөрч гэнэ

Өерхэг санаатай хайрын халамжлалыг нөхөрсөг гэнэ

Үнэнч ариун аруухан бодлыг чигч гэнэ

Өршөөл журмаар дэлхийд бахархагдахыг Монгол гэнэ

Хан дэлхийг чимэглэн дэлгэрэхийг цэцэг гэнэ

Хамаг улсаа төлөөлж харилцахыг тэргүүлэгч гэнэ

Харь гүрнээс тэргүүлсэн тохинуулагчийг Баттулга гэнэ

Хамтралцал харилцаагаа улам сайжруулсныг Монгол улс гэнэ

2020.02.28

Холбоотой мэдээ